Холбоосууд
                     Авлигатай тэмцэх газрын олон нийтийн цахим хуудсанд тавтай морилно уу  

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйл. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд мэдээлэх

 

14.1.Дараахь албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны 2 дугаар улиралд багтаан “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтлэх ба цахим мэдээллийн сүлжээнд байрлуулна:

14.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч;

14.1.2.Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн;

14.1.3.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, дэд сайд;

14.1.4.Үндсэн хуулийн цэцийн дарга, түүний орлогч, гишүүн;

14.1.5.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга;

14.1.6.Улсын ерөнхий прокурор, түүний орлогч;

14.1.7.Монгол банкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч;

14.1.8.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга;

14.1.9.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга;

14.1.10.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга;

14.1.11.Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга;

14.1.12.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга;

14.1.13.Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн;

14.1.14.Үндэсний статистикийн газрын дарга, дэд дарга;

14.1.15.Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүн;

14.1.16.Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга;

14.1.17.Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүн;

14.1.18.Ерөнхий аудитор, түүний орлогч;

14.1.19.Засгийн газрын агентлагийн дарга;

14.1.20.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга;

14.1.21.аймаг, нийслэлийн Засаг дарга.

14.2.Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлэг олон нийтэд нээлттэй байна.

14.3.Энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн хөрөнгө, орлогын сүүлийн 5 жилийн мэдүүлэг Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд тавигдах ба иргэд мэдээлэл авах боломжийг хангана.

14.4.Иргэд бичгээр, амаар, цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл авч болох бөгөөд тэдгээрт мэдээлэл өгөх журмыг Авлигатай тэмцэх газар батална.

14.5.Авлигатай тэмцэх газар хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах журмын биелэлтийн талаар жил бүр олон нийтэд мэдээлнэ.